2015-11-5
Бид биенээ танихгүй
Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан агуулга байна. Та хэрэв та 18-aaс дээш настай бол энд дарж орно уу.
бичсэн: Уйланхай | цаг: 19:51 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2013-1-18
өөөө сэтгэл минь...
     Нийтлэл бичилгүй үнэхээр уджээ. Өдөр хоногийн аар саар асуудалд дарагдаад бичих гэдгийг бүр мартаж. Өнөөдөр блогоо нээж хараад, заавал сэтгэлээ нээж бичих хэрэгтэй юм байна гэдгээ мэдлээ. 

     Өнгөрсөн жилүүдэд би яг л үлгэр эсвэл хэн нэгний бичсэн гунигтай тууж дотор амьдарч байгаа юм шиг аашилж байжээ. Хэн нэгэнтэй учирмагцаа л хайр хэмээн андуурч, салаад удалгүй нэрийг нь ч мартана. Утга учиргүй тэр амьдралаас нь намайг нэг хүн гаргасан юм. Даан ч тэр хүн миний хийж байсан тэнэг үйлдлүүдийг минь тэвчиж чадалгүй явчихлаадаа. Тэр харанхуй худгаас татаж гаргачихаад, намайг тэнд байсныг бо...
2011-10-13
Өнөөдөр би анхны хайртайгаа уулзсан...



Тийм нэгэн хүн. Би анх хараад л дурлаж байсан юм. Жоохон байсан юм байж бас их дурламтгай . Өдөр бүр түүнийгээ харах гэж ангийнх нь гадаа хүлээж зогсоод л... түүнийгээ ууртайхан явж байгааг харвал тэр өдөртөө л гонсгор байдагсан. Одоо бол ийм зүйл болохгүй байх. Завгүй амьдрал дунд өдөр бүр өчнөөн үйл явдал тохиолдоно. Гунихарч хэн нэгнийг өдөржин санаж сууна гэдэг миний хувьд худлаа. Ийм учираас л бага насны тэр хайр үнэхээр гайхалтай. Тэр сургуулиас шилжин шилжитлээ би түүнийгээ харуулдсансан. Хичээж бичсэн хайрын захидлаа хармаандаа олон хоногоор өгөх зориг хүрэлгүй хадгалж явсаар бүр хиртү...
2011-7-21
Амьдрах хэрэгтэй



Амьдрах хэрэгтэй

Амьдралд уусаж биш тэмцэж

Аз жаргал, ирээдүйнхээ төлөө

Аргаа бартал явах хэрэгтэй

Хүний нэгэн үрийн төлөө биш

Хүсэл, итгэлийнхээ чигээр

Хорвоогийн нэгэ хэсэгт эзэн шиг нь

Хов хоосон байсан ч амьдарна

 



бичсэн: Уйланхай | цаг: 16:48 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих
2010-11-30
Миний эрч хүч хайчваа
Яагаад би ийм гунигтай байгаан бол? Зовсон, гутарсан, гомдсон, ямар нэгэн болохгүй юм болох үед л гунигладагсан. Гэтэл өнөөдөр.. Зүгээр л маш гунигтай байна. Инээх хүсэл огт байхгүй. Хоолой ч гэсэн гарч ядаад л...Ойрд яачихавдаа. Хэн нэгэн миний эрч хүчийг далдаас сороод байгаа ч юм шиг. Яах уу? Зөвлөөч надад. Гуйя
2010-6-8
Тэр шөнө

................................................................. Нулимс асгарч ..................................................................

................................................................. Бодол хулгалаа ................................................................

................................................................. Сэтгэл цовхчиж ................................................................

................................................................. Зүрх дальдичлаа ..............................................................

.........

2010-6-8
Нэг л....

Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр

Нэлээд олон жил өнгөрчээ

Нэг л биш, нэг л биш гэсээр

Нэлээд олон нүгэл үйлджээ

Нэг л өөр, нэг л өөр гэсээр

Нэг мөсөн өөрчлөгдчихсөн байх юм

Нэг л зүйл, нэг л зүйл гэсээр

Нэг мөсөн би хоосорчихсон байх юм

Нэг л хайр, нэг л хайр гэсээр

Нэлээд олон шарх зүрхэнд минь үлдсэн байх юм

Нэг л хүн, нэг л хүн гэсээр

Нэг мэдэхэд л ганцаар явж байх юм    

...
бичсэн: Уйланхай | цаг: 16:10 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих
2010-6-1
Дурлал




Дурлахаараа би нүдээ аньдаг

Дуугаа хураагаад зүрхээ чагнадаг

Догдлоод л, булиглаад л байдаг

Дотор минь инээд буцлаад л

Багтаж ядсан инээд нүүрэнд минь

Бөөн баясал болон тодроход

Бүхэлдээ хорвоо диваажин шиг

Би яг л шувуу адил санагддаг

Нүднээс нь дальдчин байж

Нууж шивнэсэн ганцхан үг минь

Замдаа ичиж гэрэвшээд нуугдахдаа

Залуугийн чихрүү салхи шиг л шургаад ордог

Удаж удаж гурав болоод ирдэг

Уйдаж суусан над дээр нисээд ирдэг

Утгагүй догдлолд би дахиад л

Урамтай эзэмдүүлж, мансууран алхдаг

...
бичсэн: Уйланхай | цаг: 23:07 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2010-6-1
Бороо ороосой



Бороо ороосой

Бодлоо урстал норохсон

Бүтэлгүйтлээ мартатлаа гүйхсэн

Бор талын цэцэгсийг

Бөхийтөл уйлахсан

Бараантсан тэнгэрийн үүлсийг

Бодолд дарагдтал санаа алдахсан

Бороо ороосой

Бөндийтөл даарсан болжморыг

Болхи хуруугаараа илбэхсэн

Бодлогогүй нисэх эрвээхэйг

Багахан нөмөртөө хамгаалахсан

Болор мөнгөн мичдийг

Бүрсгэр цагаан сарыг

Барих гэж дүүлэн баясахсан

Бороо ороосой

Нэвтэрсэн бүрээснээс үнэртэх

Нойтон үнэрийг санагалзахсан

Намуун талыг сэрээдэг

Ниргээнт тэнгэрийг сонсохсон

Намрын сэрүүн цаг шиг

Намирч нэг бороо ороосой

Намайг хаяад явсан түүнийгээ

Навчис гуниглатал дурсахсан

Номин хөх тэнгэрийг

Навтас хийтэ...

бичсэн: Уйланхай | цаг: 22:43 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-5-29
Дөгөөнмишээл (Роман 1-р бүлэг)
 

 

2010 оны 5 дугаар сар 06

Гадаа бороо шивэрсэн хаврын сайхан өдөр Дөлгөөн гудамжаар алхаж явлаа. Ийм өдөр найз бүсгүйтэйгээ алхаж явсан бол хичнээн сайхан бэ гэж дотроо харуусан бодох авч, тэр сайхан чийгний үнэр, хацар дээр зөөлөн унах бороон дуслуудад тайтгарч, зүрх нь жаргалтайгаар түргэн түргэн цохилж байв. Англид олон жил амьдарсан учир өөрчилж чадахгүй байгаа Дөлгөөний хувцасны стил бусдын анхаарлыг ихэд татна. Гял цал болсон биш ч түүний хээнцэр байдал нь настай авгайг хүртэл эргэж харахад хүргэнэ. Хэдий 5 сар гарсан ч хааяа хааяахан сандаргах хүйтэн салхинаас сэргийлж урт хар...

idiomatic-dormant