Дурлахаараа би нүдээ аньдаг
Дуугаа хураагаад зүрхээ чагнадаг
Догдлоод л, булиглаад л байдаг
Дотор минь инээд буцлаад л
Багтаж ядсан инээд нүүрэнд минь
Бөөн баясал болон тодроход
Бүхэлдээ хорвоо диваажин шиг
Би яг л шувуу адил санагддаг
Нүднээс нь дальдчин байж
Нууж шивнэсэн ганцхан үг минь
Замдаа ичиж гэрэвшээд нуугдахдаа
Залуугийн чихрүү салхи шиг л шургаад ордог
Удаж удаж гурав болоод ирдэг
Уйдаж суусан над дээр нисээд ирдэг
Утгагүй догдлолд би дахиад л
Урамтай эзэмдүүлж, мансууран алхдаг