2010-05-28
Чиний төлөө

Чамайгаа алдахнээ гээд

Цурхиран уйллаа

Чамдаа үзүүлэхгүй гээд

Нулимсаа нуулаа

Дэргэд чинь байсан бол

Дотогшоо залгих байсан

Дэндүү асгарсан тэр нулимсыг

Дэрээ норгож би тааваар нь орхисон

Өчигдөрийн орсон тэр бороо шиг

Өөдгүй ихээр мэгшлээ

Өнөөдрийн байгаа энэ тэнгэр шиг

Өчүүхэн ч наргүй байна энэ сэтгэл

Чамайгаа дахиж харахгүйнэ гээд

Гүнээр би санаа алдлаа

Чамайгаа дахиж зовоохгүй гэсэндээ

Бүгдийг би зүрхэндээ л хураалаа

 

...
бичсэн: Уйланхай | цаг: 21:44 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2010-05-28
Өөр нэгэн бүсгүйг хайрлах зүрх чинь болъё

Чи минь цангаж байна уу

Тэгвэл би хоолойг чинь чийглэх дарс болъё

Чи минь ядарч байна уу

Тэгвэл би хөлийг чинь амраах сандал болъё

Чи минь уйлж байна уу

Тэгвэл би нулимсыг чинь арчих алчуур болъё

Чи минь халууцаж байна уу

Тэгвэл би чамайгаа сэрүүцүүлэх салхи болъё

Зөвхөн чамтайгаа хамт үлдэхийн төлөө би

Өөр нэгэн бүсгүйг хайрлах зүрх чинь ч болж чадна



 

...
бичсэн: Уйланхай | цаг: 21:41 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2010-05-19
Миний мэдэхгүй юм дэндүү олон байна

Миний мэдэхгүй юм дэндүү олон байна

 

Өчигдөр чи юу хийсэн бэ, би мэдэхгүй

Өөр бүсгүйн өврийг дулаацуулж хоносон уу, би мэдэхгүй

Өнөөдөр чиний харц яагаад тийм хүйтэн байв, би мэдэхгүй

Өөрийгөө л буруутгаж, ганцаар шаналах ёстой юу, би мэдэхгүй

Маргааш чи над дээр ирэх үү, би мэдэхгүй

Мэндлэх ч үгүй хажуугаар минь зөрөх үү, би мэдэхгүй

Минийх хэвээр цаашид үлдэх үү, би мэдэхгүй

Мэдлээ гээд хэрэг ч байна уу, би мэдэхгүй

Надад чи хайртай юу, би бүр ч мэдэхгүй

Чамд би хайртай, ганц үүнийг л мэднэ

 

 

 

 

 

...
2010-05-17
БИ

БИ

Жамаараа эргэдэг хорвоогийн эрчинд орооцолдсон өчүүхэн амьтан

Жаргалаар зүрхээ чийглээд цөлөөр алхдаг цангасан сэтгэл

БИ

Буцаж эргэх замгүй буруу гишгэсэн гэнэн алхам

Бодлын манант ертөнцдөө төөрч явдаг ухаангүй бадарчин

БИ

Хагацалд зүрхээ сийчүүлж хөсөр хаягдсан хайрын үлдэгдэл

Хаалга үүдийг чинь манан зогсох хариугүй сөхөрсөн гуниг

БИ

Амьдрахаас шантраад үхлийн хаалгыг тогшиж зогсоо арчаагүй үхдэл

Араас гүйцээд ирэхгүй өнгөрсөндөө хоргодсон өөдгүй ирээдүй

БИ

Сархад, хайр хоёрт хөлчүүрхэн гуйваж алхдаг ядарсан архичин

Сар жилийн тоосонд дарагдсан хэн ч уншихгүй зузаан ном

Б...

бичсэн: Уйланхай | цаг: 19:08 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
2010-03-28
Цас ороосой

Цас ороосой

Цайвалзан нүүх үүлсийг

Цантсан цонхоор харахсан

Цэвэр хүйтэн ширхэгүүдээр

Цэцэгтэй сэтгэлээ дааруулахсан

Цэнгэлтэй цагаанууд эргэлдэж

Цуурай хөлдтөл

Цас ороосой

Цээнийн ягаан цэцэгсийг

Хормой доороо нуугаад

Хүйтэн жавраас хамгаалж

Царайгаа улайлгаж суухсан

Санааширлаа түр мартаад

Цасны сайхан өнгөөр

Сэтгэлээ будаж баясахсан

Цас ороосой

Хуримын даашинзтай хүүхэн шиг

Дэрвэлзэн дэрвэлзэн ороосой

Хөлийнх нь зөөлөн гишгээ шиг

Дэгдэн дэгдэн ороосой

Хоргодож тогтсон хунгарт нь

Бүдчин бүдчин зугаалахсан

Хилэн шиг илбээд хайлахад нь

Баясан баясан гүйхсэн

Цас ор...

бичсэн: Уйланхай | цаг: 22:53 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2009-12-27
Мартдаа



Хайрт минь намайгаа мартдаа

Хамт өнгөрүүлсэн мөчүүдээ ч бүү дурс

Хонгорхон хайрыг чинь дааж чадаагүй

Хамгаас азгүй намайгаа март

Өнгө мөнгөнд дурлаад би чинь

Өнчрүүлж чамайгаа хаяж ч байсан

Өчүүхэн сээтэнд хууртаад би чинь

Өмөгтэй түшигээс чинь алдуурч ч байсан

Хорвоод хосгүй нандин чамайгаа

Ховдог сэтгэл минь битүүхэн тээршаасан

Хамгаас уужуу тэнгэр шиг ухаанд чинь

Хөөрхий би чинь гэнэн л харагддаг байсан байх

Анх чамдаа ухаангүй дурлахдаа би чинь

Алдаж хэзээ ч орхихгүй гэж тангаргалсан

Алдаад дараа нь дахин учрахдаа ч

Ахиад чамаасаа холдохгүй гэж би амалсан

Гэвч би худалч байж

Чөдөргүй сэтгэ...

бичсэн: Уйланхай | цаг: 13:37 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2009-12-26
Хэрэггүйдээ залуу минь


Хайртай гэж дуу алдах хэрэггүй,залуу минь
Худал гэдгийг нь мэдэж байна
Тэвэрмээр, үнсмээр байна гэж мөрөөдөхөө больдоо
Тэртэй тэргүй биелэхгүй

Би, Эелдэг санагдсан уу
Эгдүүтэй харагдсан уу
Энэ бүхэн чиний хайртай адил
Эргэлзээгүй хуурмаг гэдгийг л ойлгочих

Намайг эрхлүүлмээр болсон уу
Налж суугаад дуулмаар санагдсан уу
Насан турш хамт байхгүйгээс хойш
Намуухан байгаа дээр нь энэ давалгааг хашчихъя

Хайртай гэж хичээн шивнэх шаардлагагүйдээ
Хонгор минь би даан ч итгэхгүй
Уулзахсан, учирахсан гэж тэмүүлээд яахавдээ
Угаасаа бидний тавьлан зангирч зурагдсангүй

Баяртай гэлгүй зүгээр л явдаа, залуу минь
Багахан ч гэс...
бичсэн: Уйланхай | цаг: 10:50 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2009-12-25
Ах минь гэрлүүгээ яараарай...

Ганцхан олдох амьдралаа

Архинаас болж алдах уу?

Гуйваж дайваж явсаар

Энэ насыг барах уу?


Гэрт тань хүлээх хань байгаа бол

Гараас тань сугадах үр байгаа бол

Гадаа юунд уйлж сууна вэ ах минь

Гэртээ түргэн яваад ор

Эхлээд таньд бүгд гомдоно, уйлна

Ээдээ, харааж бас загнана

Шарыг тань тайлахгүй ундууцуулж

Шаналгаатай маргаашыг давах хэрэг гарна

Гэлээ гээд та юу ч алдахгүй

Гэнэдэж өнгөрөөсөн жилүүддээ л харамсана

Ирэх нэгэн нартай өдөр

Инээмсэглэж суугаад та энэ өдрийг санана

Хар, улаан усыг уулаа гээд

Хайран амьдрал тань дээшилсэн нь үгүй ээ

Хайртай хүмүүсийнхээ нулимсыг л үзэж

Харамсах ч сөхөөгүй со...

бичсэн: Уйланхай | цаг: 07:20 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2009-12-25
Jazz poems

Миний хувьд jazz гэж нэг иймэрхүү л мэдрэмж төрүүлдэг. Тэрнээс биш jazz шүлэг байдаг эсэхийг мэдэхгүй юм.


Хэл урууландаа тийм их хайртай атал

Тэр юунд өөр уруулыг хүсдэг юм бол

Сормуус нүдийг тэгтлээ  их хайрладаг байхад

Тэр юунд өөр нүдийг эрээ цээргүй ширтнэм !....

:::

Толгой тархиндаа

Сормуус нүдэндээ

Зүрх ховдлондоо

Гар хуруундаа

Хайртай

Харин

Би чамд хайртай

:::

Хайрын шүлэгнүүд

Хачин утгагүй мөрүүд

Хэзээ ч хэний ч зүрхийг

Хөдөлгөж үл чадах үгс

Надаас өөр хэн ч үл ойлгох

Нууцлагдмал тийм нэг шүлэг

Надад таалагдсан хэн нэгэнд

Нөгөө л шүлгээ зориулна

:::

Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр

Нэг мөс...

бичсэн: Уйланхай | цаг: 07:12 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2009-12-25
Диваажинд

Би хурц гэрэлтэй шулуун замаар алхаж байлаа

Би уйлах дуунаас залхан чихээ таглан, нүдээ анилаа

Би зовлонт амьдралаас хагацсандаа харамсаж

Би тамруу очих атал гэрлээр явж байгаагаа гайхсан

Инээсэн баясгалантай хүмүүс намайг угтаад

Ижилдэн дассан нөхөр шиг минь намайг тэвэрлээ

Халуун дулаан бас тайван тэр орчин

Хачин ихээр жигшэлийг минь төрүүлсэн

Тэгээд би хашгийрсан

Тэвчээр алдан гүйсэн

Төдөлгүй би сэрсэн

Диваажинд очисон зүүдээ хараасан

 

...
бичсэн: Уйланхай | цаг: 06:55 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих