2010-05-28
Намайг......гэлцдэг

Намайг дурламтгай хүн гэлцдэг

Дуу шүлэг, юунд ч бол уярч

Дурлалын дарсыг хундага тавилгүй шимнэ

Дэргэдээс одох залуусын араас

Дүүрэн нулимстай үдэж хоцордог ч

Дундарч, хоргоддоггүй энэхэн зүрхээ

Дэндүү сайхан өөр нэгэнд зориулж чадна

Дорнын саран шиг сайхан төрөөгүй ч

Дурлаж, хайрлуулж, харамлаж явсан

Дуу шиг хайртай олон учирсан, би азтай

Энгэр задгайлж өвөрлүү чинь яарахгүй

Эрхэлж, туньж жаахан залхаах л байх

Их хайрыг минь даагаагүй хэнийг ч мартаад

Эрэлд гарч чадна, би дурламтгай хүн

Гэхдээ чи сайн сонсож бай

Сонингийн хайчилбар үнсэж суухад чинь

Согоо шиг залуустай болзож явлаа

Өнгө мөнгөнд хууртаад, өвөр түрүү хэсэж явахад чинь

Өчиггүй үнэний хундаганд сархад сөгнөж суулаа

Цонхны тавцан дээр гиеүрэн, хайр мөрөөдөж зогсоход чинь

Цатгалан явлаа би, хайрлаж бас хайрлуулж

Модон чихэр, морьтой ханхүү зүүдлэж хэвтэхэд чинь

Мандуулж явлаа би, хаяж бас хаягдаж

Тэд намайг шалиг гэлцдэг хэвээрээ л...

 

 

Бичсэн: Уйланхай | цаг: 23:53 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


miig
yaaaaay ene hamgiin goy n
keep goin bbe !!!!! тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 17:19, 2010-06-08 | Холбоос | |


Taalagdjiine
Sogoo shig zaluus gdg l jaahan tiim bna gehdee utga sanaa ogvvlemj nrt bol shan bolj ahiad olon shan zvils bicheerei hu amjilt гоё шүү
Бичсэн: Choiriinhvv цаг: 12:21, 2010-05-29 | Холбоос | |


wow
Бичсэн: Zurai цаг: 09:55, 2010-05-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax