2010-06-01
Бороо ороосой



Бороо ороосой

Бодлоо урстал норохсон

Бүтэлгүйтлээ мартатлаа гүйхсэн

Бор талын цэцэгсийг

Бөхийтөл уйлахсан

Бараантсан тэнгэрийн үүлсийг

Бодолд дарагдтал санаа алдахсан

Бороо ороосой

Бөндийтөл даарсан болжморыг

Болхи хуруугаараа илбэхсэн

Бодлогогүй нисэх эрвээхэйг

Багахан нөмөртөө хамгаалахсан

Болор мөнгөн мичдийг

Бүрсгэр цагаан сарыг

Барих гэж дүүлэн баясахсан

Бороо ороосой

Нэвтэрсэн бүрээснээс үнэртэх

Нойтон үнэрийг санагалзахсан

Намуун талыг сэрээдэг

Ниргээнт тэнгэрийг сонсохсон

Намрын сэрүүн цаг шиг

Намирч нэг бороо ороосой

Намайг хаяад явсан түүнийгээ

Навчис гуниглатал дурсахсан

Номин хөх тэнгэрийг

Навтас хийтэл гуниглахсан

Норсон үс сэвэлзтэл

Нурсан сэтгэл өндийтөл

Бороо ороосой

Будант сэтгэлд минь

Булингар үгүй болтол

Багахан зүрхэнд минь

Шарх үгүй болтол

Бороо ороосой

Бичсэн: Уйланхай | цаг: 22:43 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Хэлтгий заяа
Хэлтгий заяаны хүлээсэнд хүлээгдэж
Хэнийг ч хайрлахгүй өдийг хүрсийм
Хэлхийг хүсээгүй сэтгэлийн учигаа
Хэдэн мөрт болгон сийрүүллээ
Айлын эрх охинд анх дурлачихаад
Авгайгаа болгоно гэж гэнэхэн мөрөөдхөд
Агуу энэ хайр дурлалын тоглоом
Анхны хайрыг бүтэлгүй болгодгийг мэдсэнгүй
Шархалсан зүрхтэй хорвоог туулах үед
Шад мөр сэтгэлд хань болно
Шаналсан сэтгэлийг анагаагаад ч байгаа юм шиг
Шөнийн саран надад дэм болно
Балчирхан насны гэнэн дурлалын амт
Бадаг шүлгэнд минь шингэж чамд хүрэх болтугай
Бачимдсан сэтгэлийн тайтгаралыг минь
Бүсгүй чи олж унших болтугай
Одоо би өөр болсоон
Одот тэнгэр ингэж заасын байлгүй
Охин чамайг мартахын тулд
Ондоо хүнийг хайрлах болно
Бүтэлгүй дурлалын шарханд
Бүдэрч босч явахдаа
Бүсгүй чамайг мартах хэрэгтэйг
Бүрэг ухаандаа ойлголоо2011.7.24 А.Цэрэндорж
Бичсэн: танилаас нь (зочин) цаг: 17:52, 2011-07-24 | Холбоос | |


Eooe yag vnen
Borog shiveen tolgoi dolgiluulaad l
Bodold hurgasan gunigiig chiigleed l
Bolzoondoo ireegvi tvvniig martagduulaad l
Bohirson hvsliin hvleesiig zadlaad l
Boroo oroosoi. Namaig, chamaig, nartiig, nohdiig norgoj ursgaj boroo zvsren oroosoi te hehehe алга ташилт shan shvleg bolj гоё шүү
Бичсэн: Чойрын Хүү цаг: 17:32, 2010-06-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax