2010-06-08
Нэг л....

Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр

Нэлээд олон жил өнгөрчээ

Нэг л биш, нэг л биш гэсээр

Нэлээд олон нүгэл үйлджээ

Нэг л өөр, нэг л өөр гэсээр

Нэг мөсөн өөрчлөгдчихсөн байх юм

Нэг л зүйл, нэг л зүйл гэсээр

Нэг мөсөн би хоосорчихсон байх юм

Нэг л хайр, нэг л хайр гэсээр

Нэлээд олон шарх зүрхэнд минь үлдсэн байх юм

Нэг л хүн, нэг л хүн гэсээр

Нэг мэдэхэд л ганцаар явж байх юм    

Бичсэн: Уйланхай | цаг: 16:10 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Цасан цагаан өвлийн жавар тачигнасан өдрийн
Цалин цагаан мөнгний тэтгэмж буусан орой
Цайлган цагаан сэтгэлтэй хонгор бүсгүй чамтай
Цагыг хамт өнгөрүүлэхээр гэрээсээ би гарлаа
Эрвээхэйн далавчнаас ч нимгэн халаасан дахь түрийвчэнд минь
Эвхээд хийсэн хэдэн дэвсгэртийн хажууханд
Эгэлгүй хорвоогийн бэлэг болсон энхрий чиний зураг
Эгээл хурдан ирээрэй гэх шиг над руу ширтэн мишээнэ
Төвийн гудамжны зам түгжээ ихтэй тачигнана
Төмөр хүлгүүд хүрэх газраа яаран орилолдоно
Түрүүчээсээ яарсан төмөр хүлгүүдийн зарим нь
Түс тас хийх чимээ гарган хоорондоо шүргэлцэнэ
Замын цаадтай нэгэн буурай хүн хүлээн зогсох мэт
Задгай тэнгэрийн хаялах цасанд хоёр тийш ширтэн зогсоно
Залуу хүү минь зам гаргаад өгөөч гэх шиг харцаар
Зайгүй надруу ширтэж хүн чанарыг минь хайна
Яарсан сэтгэлийн үзүүрт хөөрхий эмээ бодогдож
Яг л над шиг залуу явахдааа
Янаг амраг руугаа тэмүүлсэн сэтгэлээр дүүрэн үедээ
Ямар ч хүнд туслахад бэлэн байсан байхдаа
Хөөрхий эмээд туслахаар ухасхийн би яарлаа
Хөгширөхгүйн бишдээ гэсэн бодол хоёр хөлөнд минь хурд нэмж
Хүнгэнэн давхилдах төмөр хүлгүүдийн хажуугаар
Хүрэх газраа хороосоор яаран би урагшилна
Хүчит төмөр хүлгийн чихарч гулсах чимээ
Хөөрхий миний чихэнд сонсогдох тэрхэн агшинд
Хөгшин буурал ээжийгээ баярлуулан хорвоод мэндэлсэн мөч
Хөлөнд мэдрэгдэх өвдөлтөөр хязгаарлагдана гэдгийг мэдсэнгүй
Энхрий чиний мишээсэн харц надад харагдаж
Эргэж ирэхгүйгээр хорвоогоос хагацах тэрхэн мөчид
Эмгэн буурал эмээ миний цогцосын дэргэдүүр
Эргэж харах ч үгүй замаа гатлан гарна
Бичсэн: танил (зочин) цаг: 09:58, 2011-07-25 | Холбоос | |


T-T
suulin 4 mur ni goyin yoooo shit yuma
Бичсэн: Зочин цаг: 17:35, 2010-06-08 | Холбоос | |


miig
Neg l........ гуниглах
Бичсэн: Зочин цаг: 17:20, 2010-06-08 | Холбоос | |


Neg l bodold oruulsan shvleg bna aa
Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр
Нэлээн олон жил өнгөрчээ.....гээд л үнэндээ л би ч бас л мөн ийм байдалтай байна даа.
Бодлоон асгаж би хорвоогын зовлонт замаар туучна
Борвион эцээж би хоногын зовиурт
жамаар буцна аа........


Зассан: akine хэзээ: 2010-6-8 17:06
Бичсэн: Чойрын Хүү цаг: 17:01, 2010-06-08 | Холбоос | |


уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах
Бичсэн: Зоригт ван цаг: 16:57, 2010-06-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax