2009-12-25
Ах минь гэрлүүгээ яараарай...

Ганцхан олдох амьдралаа

Архинаас болж алдах уу?

Гуйваж дайваж явсаар

Энэ насыг барах уу?


Гэрт тань хүлээх хань байгаа бол

Гараас тань сугадах үр байгаа бол

Гадаа юунд уйлж сууна вэ ах минь

Гэртээ түргэн яваад ор

Эхлээд таньд бүгд гомдоно, уйлна

Ээдээ, харааж бас загнана

Шарыг тань тайлахгүй ундууцуулж

Шаналгаатай маргаашыг давах хэрэг гарна

Гэлээ гээд та юу ч алдахгүй

Гэнэдэж өнгөрөөсөн жилүүддээ л харамсана

Ирэх нэгэн нартай өдөр

Инээмсэглэж суугаад та энэ өдрийг санана

Хар, улаан усыг уулаа гээд

Хайран амьдрал тань дээшилсэн нь үгүй ээ

Хайртай хүмүүсийнхээ нулимсыг л үзэж

Харамсах ч сөхөөгүй согтуу явсан биз ээ

Гадаа жавартай хүйтэн байна, ах минь

Гараа үрж, дэмий бодлогширолгүй

Ганц тагшаар зоргио чангалах гэлгүй

Гэрлүүгээ, ханьруугаа яардаа

Одоо ах минь дэмий суугаад яахав

Орцны чинь үүд даллах шиг гэрэлтэй байна

Оройтсон ч гэсэн гэртээ яваад ор

Ойлгож таныг угтах хүмүүс тэнд байгаа


Бичсэн: Уйланхай | цаг: 07:20 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Над шиг уудаг гар байнадаа хэхэ...
инээх
Бичсэн: Зоригт ван цаг: 18:02, 2010-03-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax