2009-12-26
Хэрэггүйдээ залуу минь


Хайртай гэж дуу алдах хэрэггүй,залуу минь
Худал гэдгийг нь мэдэж байна
Тэвэрмээр, үнсмээр байна гэж мөрөөдөхөө больдоо
Тэртэй тэргүй биелэхгүй

Би, Эелдэг санагдсан уу
Эгдүүтэй харагдсан уу
Энэ бүхэн чиний хайртай адил
Эргэлзээгүй хуурмаг гэдгийг л ойлгочих

Намайг эрхлүүлмээр болсон уу
Налж суугаад дуулмаар санагдсан уу
Насан турш хамт байхгүйгээс хойш
Намуухан байгаа дээр нь энэ давалгааг хашчихъя

Хайртай гэж хичээн шивнэх шаардлагагүйдээ
Хонгор минь би даан ч итгэхгүй
Уулзахсан, учирахсан гэж тэмүүлээд яахавдээ
Угаасаа бидний тавьлан зангирч зурагдсангүй

Баяртай гэлгүй зүгээр л явдаа, залуу минь
Багахан ч гэсэн сайхан дурсамж үлдээедээ
Хайртай л гэж битгий дэмий хэлээрэй
Хойшид дахин харагдах ч хэрэггүй биздээ


Бичсэн: Уйланхай | цаг: 10:50 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


yanag busgui min namaig
yagaahan uruulaaraa unseech
yaldamhan busgui min namaig
yalguun sarnii dor enhriileech
bulbaraihan busgui min minii
bulgilah zurhiig min ezemdeech
bultsgar hazar deer chin bi
buleen uruulaaraa udaan gegch n unsey
sogoo shig busgui min namaig
saihan buhneeree haramgui dailaach
sortoi gyalalzah sevlegiig chin
soronztol shunujin ilbey
enhriihen busgui min nadad
er hun gedgiig min medruuleech
enhdeg tseejiig chin bi
egduutei huuhed shig shunujin derley
Бичсэн: zochin цаг: 17:35, 2010-03-09 | Холбоос | |


kkkk
kkkk nadad zoriulsan yum u?
Бичсэн: KKKK (зочин) цаг: 14:26, 2010-01-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax